
Иргэн, хуулийн этгээд нь гэмт хэрэг, зөрчил, ослын бичлэг шүүлгэхдээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хандана. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Нийслэлийн Засаг даргын баталсан “Нийслэлийн теле камерын хяналтын нэгдсэн болон дэд төвийн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6 дах заалтыг баримталж эрх бүхий албан тушаалтны албан бичгийг үндэслэн хуульд нийцүүлэн бичлэгийг олгоно.
Жич:
Хяналтын камер нь 4 зүгт ээлжлэн хянадаг бөгөөд тухайн үеийн үйл явдлын дүрс бичлэг бичигдээгүй байх магадлалтай мөн яг одоо болж байгаа замын саад, аваар ослыг татаж хараад тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харах боломжтой байдаг. Хяналтын камерын дүрс бичлэг бичигдээд өнгөрсөн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харах боломжгүйг анхаарна уу.
(-50) -, (+50) хэмд ажиллах боломжтой
Улаан гэрлээр гарсан машиныг мэдэрч зургийг авна, 1 секундын бичлэг хийнэ