Захиргаа удирдлагын хэлтэс
Хөдөлгөөн зохицуулалтын хэлтэс
Зөрчил бүртгэлийн хэлтэс
Авто зам ашиглалтын хэлтэс
Телекамерын хяналтын хэлтэс
Систем, аюулгүй байдлын хэлтэс
Техник ашиглалтын хэлтэс
Гүйцэтгэлийн хяналт, үр дүн дээшлүүлэх хэлтэс
Санхүү, төлбөр тооцооны хэлтэс

Захиргаа удирдлагын хэлтэс

Хэлтсийн дарга: О.Ачитсайхан

Хэлтсийн үндсэн үүрэг

Байгуулагын дотоод үйл ажиллагаа,хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Эдийн Засаг, нийгмийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах.

Хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, Эдийн засаг нийгмийн тухайн оны зорилт, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрийн үйл ажиллагааны чиглэлээр ажлаа тусгаж, биелэлтийг улирал, хагас, бүтэн жилээр гаргах.

Ажилтнуудын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ авч ажиллах.

Замын хөдөлгөөний талаар бодит мэдээллийг интернет сүлжээ болон телевиз, радиогоор дамжуулан иргэдэд хүргэх, мэргэжлийн байгууллагуудыг замын хөдөлгөөний мэдээллээр хангах.

Иргэд хөдөлгөөнд оролцогчдод замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан сургалт, сурталчилгаа, олон нийтийн ажилыг зохион байгуулж ажиллах.

Хөдөлгөөн зохицуулалтын хэлтэс

Хэлтсийн дарга: Н.Намуу

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Замын хөдөлгөөнд 24 цагийн турш хяналт тавин хөдөлгөөн зохицуулах, хянах техник хэрэгслийг төвөөс шууд удирдан зохицуулалт хийн ажиллах, оргил ачааллын үед замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах, төрийн тусгай хамгаалалт болон шуурхай албаны тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог нэгдсэн удирдлагаар хангаж, тоног төхөөрөмжүүдийн ажилгаанд хяналт тавин ажиллах.

Замын хөдөлгөөний тухай бүрэн мэдээлийг үндэслэн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы программ хөгжүүлэх, хөдөлгөөний менежментийн орчин үеийн шинэлэг арга туршлагыг нэвтрүүлэн, замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулна.

Шинээр барих болон өргөтгөж шинэчлэх автозам, замын байгууламжийн зураг төсөлд хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал, уулзварын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх талаар санал өгөх.

Төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, өргөтгөх, хөдөлгөөний зохион байгуулалтын оновтой зохион байгуулах талаар тэргүүний техник технологи бусад орны туршлагыг судлах, хамтран ажиллах санал боловсруулах, байгуулагын гадаад харилцаа холбоог бэхжүүлэн ажиллана.

Зөрчил бүртгэлийн хэлтэс

Хэлтсийн дарга: Б.Болд

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол Улсын "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль", "Замын хөдөлгөөний дүрэм" зөрчсөн тээврийн хэрэгслийн зөрчлийг замын хяналтын камер ашиглан илрүүлэн, Тээврийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан "Шийтгэлийн хуудас"-ыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэх ажлыг зохион байгуулж ажилладаг.

Манай төвийн зөрчил илрүүлэх камер, тоног төхөөрөмжөөр дараах зөрчлүүдийг илрүүлж байна. Үүнд:

Авто зам ашиглалтын хэлтэс

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагаа, замын хөдөлгөөнд саад болсон, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажлыг эрхэлж буй этгээдийн үйл ажиллагаа, хотын хөдөлгөөнд хяналт тавих, мөн иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч ажиллах үүрэгтэй.

Телекамерын хяналтын хэлтэс

Хэлтсийн дарга: Э.Будхүү

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Систем, аюулгүй байдлын хэлтэс

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Техник ашиглалтын хэлтэс

Хэлтсийн дарга: Ц.Мөнх-Очир

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Гүйцэтгэлийн хяналт, үр дүн дээшлүүлэх хэлтэс

Хэлтсийн дарга: Ч.Даваадорж

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Санхүү, төлбөр тооцооны хэлтэс

Хэлтсийн дарга: Н.Отгонбаяр

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Байгууллагын санхүү бүртгэлийн ажлыг нягтлан бодох бүртгэлийн хууль, Төсвийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн Олон улсын болон Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, удирдлагыг санхүүгийн үнэн зөв бодит мэдээ, мэдээлллэр хангах.

Төсвийн хөрөнгөөр авч буй хөрөнгө оруулалтын ажил болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендэрийн ажлыг Худалдан авах ажиллагааны тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу зохион байгуулах.

Байгууллагын үндсэн болон эргэлтийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, касс болон жижиг мөнгөн сангийн үйл ажиллагааг хангах.

Нийслэлийн Засаг даргатай байгуулах Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, гүйцэтгэлийг хянаж тайлагнах.

Дэлгэрэнгүй мэдээллийг авах эх сурвалж:

Хүний нөөцийн мэргэжилтэн:

С.Баянмөнх

Холбоо барих дугаар:

70111642

Цахим шуудан:

bbayna064@gmail.com

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн:

Л.Баярцэцэг

Холбоо барих дугаар:

70111642

Цахим шуудан:

bayartsetseg@ubtraffic.mn